ТҮҮХЭН ЗАМНАЛ
Одоогийн “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨААТҮГ хуучнаар буудлагын төвийн товч түүхийг сөхвөл анх 1980 онд “Буудлага спортын төв клуб” нэртэйгээр байгуулагдаж улмаар Монгол улсад буудлагын болон техникийн спортыг хөгжүүлэх, олимп, тив дэлхийд өрсөлдөх мэргэжлийн багш дасгалжуулагч,тамирчдыг төрүүлэх, олон нийтэд буудлага болон техникийн спортыг сурталчлах, хүүхэд залуучуудын техникийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан түүхтэй.
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Булган аймгийн Хангал сумын нутаг дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв” ТӨААТҮГ-ыг “Техник спортын төв” ТӨААТҮГ-тай нэгтгэх мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ыг "Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв" ТӨААТҮГ-т нэгтгэн зохион байгуулах тухай хэлэлцэж 243 дугаар тогтоолоор баталсан.