ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭН СТЕППЕ АРЕНАД ЭХЭЛЛЭЭ


“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн хэдхэн мөчийн дараа “хөшиг”-өө нээх гэж байна. “Мөсөн өргөө”-д өнөөдөр эхэлж байгаа тэмцээнд эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 6 жинд 5 орны 53 тамирчин 2 өдрийн турш өрсөлдөх юм.

Өнөөдөр дэвжээнд эрэгтэйчүүдийн 48, 55, 65 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 43, 49, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Эхний барилдаан эрэгтэйчүүдийн 55 кг-ын жингээр эхлэх бөгөөд Монгол Улсын тамирчин Пүрэв-Ишийн Сумъяабазар БНСУ-ын тамирчин Инсон Бактай дэвжээнд гарна. Тэмцээн 10:30 цагт эхэлнэ.  

Эх сурвалж: Champ media