ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


“УЛААНБААТАР 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 100 метрийн гүйлтийн өрсөлдөөнөөр Налайх дүүрэгт эхэллээ. Зүүн Азийн Залуучуудын наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг БНХАУ байна. Тус улсаас 24 тамирчны бүрэлдэхүүнтэй баг Зүүн Азийн Залуучуудын наадмыг зорин иржээ. Монгол улсаас 21 тамирчин 4 дасгалжуулагч энэ удаагийн наадамд оролцож байна. Баг тамирчдыг Хүүхдийн спортын их наадамд оролцсон шилдгүүдээс бүрдүүлсэн байна. Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд сайн дурын 40 хөтөч ажиллаж байгаа юм. Тэмцээнийг дэнслэх шүүгч нарын тухайд Олон улсаас 7, Монгол Улсаас 30 шүүгч томилогджээ. Хөнгөн атлетикийн тэмцээн энэ сарын 23-ны өдөр хүртэл явагдаад өндөрлөнө. Сүүлийн өдөр буюу ирэх Лхагва гаригт эрэгтэй, эмэгтэй кросс каунтри гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж медальтнуудыг тодруулна.