ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО


  1. Үндэсний шигшээ багийн тамирчдын биеийн ерөнхий болон тусгай хөгжлийг сайжруулах, тамирчдын бэлтгэл, цугларалт, сургалт - дасгалжуулалтын орчин, бэлтгэлийн заал танхим, дотуур байрны нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх,
  2. Спортын шинжлэх ухааны шинэ нээлт, ололт, нотолгоонд тулгуурласан техник, арга зүйг тамирчдын ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сургалт дасгалжуулалтад ашиглах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, спортын анагаах ухааны анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх,
  3. Тамирчдын шинжилгээ, судалгааг олон улсын стандартад нийцүүлэн хийж, бүс нутаг, дэлхийн жишгийн хэмжээнд хүргэн хөгжүүлэх, тамирчдын ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сорил, тест хийх шинэ техник, технологийн болон спортын хоол судлалын шинэ арга зүйг нэвтрүүлэх,
  4. Нийтийг хамарсан биеийн тамир спортын арга хэмжээ, үндэсний болон олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж иргэдэд чиглэсэн биеийн тамир, спортын төлбөрт үйлчилгээг үзүүлэх,
  5. Техникийн спортын төрлийн болон галт зэвсэг, техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, хяналт, хөдөлмөр хамгааллыг мөрдөн ажиллах талаар сургалт зохион байгуулах,
  6. Аймаг дүүргийн өсвөр үеийн шигшээ баг, спортын холбоодод үндэсний шигшээ багийн нөөц тамирчин бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах,