ШАНХАЙН БААТАР Д.ДОРЖБАТ
"Шанхай - 1993" Зүүн Азийн Анхдугаар Наадмын цорын ганц мөнгөн медалийн эзэн, ахмад жүдоч Даваасамбуугийн Доржбат нь өдгөө 53 нас хүрч, Улааанбаатар хотноо хувийн бизнес эрхлэн аж төрж байна.
Арван жилээ дүүргээд, үндэсний бөхийн аймгийн цолтой аав Даваасамбуугийн зөвөлгөөгөөр Баянхонгор аймгаас Улаанбаатарт ирж, самбо бөхийн дэлхийн анхны аварга Ш.Чанаравт шавь орсон бөгөөд улмаар хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын удирдсан жүдогийн шигшээ багийн гишүүн болсноор жилээс жилд өсч, улсын таван удаагийн аварга, "Осака - 1991" Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэн, улмаар Зүүн Азийн Наадмын анхны мөнгөн медалиар бататгаж, дараа жил нь "Барселона -1992" Олимпийн наадамд гурав ялсан шилдэг жүдоч билээ.