*Ото шигтгээ мэдээ*


Орсон бороо арилдаг

Өнөөдрийн байдлаар бадминтон , 3х3 сагсан бөмбөг , бокс , жүдо , таэквондо , и-спортын тэмцээн нь дуусч , өнөөдөр ширээний теннис буюу пинг-понгийн одон бөмбөгчдийн өрсөлдөх сүүлчийн өдөр. Тиймээс гадаадынхан эх орон руугаа буцаж , Зохион байгуулах хорооноос Хөшигтийн хөндийн онгоцны буудалд томилогдсон хөндлөн төлөөлөгч , чөлөөтийн Алтанхуягийн угталт нь шувтарч , үдэлт нь ихсэв. Наадмын зочид нь Бээжин , Инчён , Токио , Хонконг руу шууд нисч буй нь манай МИАТ агаарын тээврийн сүлжээ сайжирсны тод илрэл мөн. Орсон бороо арилдаг аа гэж.

"Ваарны" төрлүүд

Хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол улс фото финиш дэлхийд үүссэнээс хойш 75 жилийн дараа сая л энэ дэвшилтэт технологийн гайхамшгийг мэдэрсэн. Тэгвэл волейболынхон бас VAR ( Video Assistant Referee ) буюу видео челленжийг анх ашигласан нь мөн ч их ач тусаа хайрлалаа. Хэрвээ Наадмын албан хөтөлбөрт том теннис багтсан бол "ВААР"-ны өөр нэршил "Hawk eye" гэгддэг "Харцаган нүд" хурц нарийн хэрэгслийг "Шонхорын орон" Монголд авчрах л байсан даа.

Чөлөөтийнхний бүтэлгүй гараа

Өнөөдөр эхэлсэн чөлөөтийн тэмцээнд зодоглосон манай гурван банди гурвуулаа алтан медалийн тавцанд хөл тавих эрхгүй боллоо. П.Сумъяабазар БНСУ-ын Бак Ин-Сён , А.Алтангэрэл Японы К.Чаредаги , Б.Ууганбаатар мөн улсын С.Учида нарт өвдөг шороодлоо , хөөрхий. Мөн охид ч ялагдлаас эхэлж , Д.Энхдангина , Д.Эрдэнэтогтох нь С.Учидагийн угсраа "хэрээс" мэхнээс мултарсангүй ,  мөн Д.Эрдэнэтогтох ч Нарангаас ирсэн М.Эзакагаас нэг ч оноо авсангүй , хуурай хожигдов. Хамгийн анхны ялалтын Б.Чулуун-Эрдэнэ үзэгчдэдээ авчирч , Тайваний бөх Хуан Ван-И өрсөлдөгчөө далаар нь цэвэр дарлаа.

Наадмын Ерөнхий ивээн тэтгэгч:

Gantig villa

Наадмын түнш:

Gmobile

Дөрөвдүгээр эмнэлэг

Mongolian National Broadcaster

Наадмын алтан ивээн тэтгэгч:

Nama Eatery - Түргэн хоолны сүлжээ