ХӨНГӨН АТЛЕТИК: МОНГОЛЫН БАГ 4х400 БУУХИАД ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЛАА
Өнөөдөр Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж байна. Өнөөдөр хөнгөн атлетикийн 4х400 метрийн буухиа төрөлд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг БНХАУ, мөнгөн медалийг Хонгконг авсан. БНСУ-ын баг 4-р байрт орлоо. Энэ наадмаас манай хөнгөн атлетикийн шигшээ баг хоёр дахь хүрэл медалиа авч байна. Өглөө бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний финалын шатны өрсөлдөөн болж, Монголын шигшээ багийн тамирчин Сүхболдын Цэрэнжамц хүрэл медаль хүртсэн билээ. Эрэгтэй, эмэгтэй 200 метрийн гүйлтийн финал, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй эмэгтэй 1500 метрийн гүйлт, эмэгтэй бөөрөнцөг шидэлт, 4х400 метрийн буухиа гүйлтийн төрлүүдийн финалын шатны өрсөлдөөн болж, медальтнууд тодорсоор байна.
Эх сурвалж: Champ media