ЧӨЛӨӨТ БӨХ: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ 3 ЖИНГИЙН МЕДАЛЬТНУУД
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Steppe Arena”-д хоёр өдрийн турш зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань зэрэг таван орны шилдэг 53 тамирчин 12 жинд өрсөлдөж аваргуудыг тодрууллаа. Тэмцээний 12 жингийн аравт нь Япон, хоёр жинд БНХАУ-ын баг тамирчид түрүүлсэн. Харин Монгол улсын шигшээ багийн хувьд гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэв. Тэмцээний хоёр дахь өдрийн дүн:
Эрэгтэй 51 кг:
1. Ямато Огова /Япон/
2. Лю Жинхао /БНХАУ/
3. Мерветийн Аманбек /Монгол/
Эрэгтэй 60 кг:
1. Акито Маехара /Япон/
2. Ариунболдын Даваадорж /Монгол/
3. Парк Гютаи /БНСУ/
Эрэгтэй 80 кг:
1. Нацүра Оказава /Япон/
2. Ли Канёон /БНСУ/
3. Энхбатын Бямбадорж /Монгол/
Эмэгтэй 46 кг:
1. Нацуми Масүда /Япон/
2. Лю Мейлиан /БНХАУ/
3. Болдбаатарын Хулан /Монгол/
Эмэгтэй 53 кг:
1. Сакура Ониши /Япон/
2. Жан Жин /БНХАУ/
3. Цен Еи-Хуан /Хятадын Тайвань/
Эмэгтэй 65 кг:
1. Хан Шуан /БНХАУ/
2. Чисака Ёшида /Япон/
3. Ли Ен-Еи /Хятадын Тайвань/
Эх сурвалж: Champ media